Сирид гал зогсоох гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн нь өнгөрсөн долоо хоногт өрнөсөн хамгийн чухал үйл явдал байлаа. ОХУ Сирийн нутаг дэвсгэрт энх тайвныг тогтоохын тулд байлдааны зориулалтын хөлөг онгоцнуудаа зогсоож, гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хангахад анхаарч байна. Гэхдээ Оросын Батлан хамгаалах яам террористуудын эсрэг тэмцсээр байна гэсэн байр сууриа бататган илэрхийлээд амжсан. Одоогоор Орос улс 70 орчим дроныг ажиглалт хийх зорилгоор ашиглаж байна.
Гал зогсоох гэрээ хэлэлцээр хэрэгжсэнээр Сирид хүчирхийлэл сөргөлдөөн намжиж эхэллээ гэсэн дүгнэлтийг НҮБ танилцуулаад байгаа юм. Улмаар хүмүүнлэгийн тусламжийг Сирийн хотуудад чөлөөтэй хүргэх боломж нээгдэж байна. Өнгөрсөн Бямба гаригт тусламжийн барааг хүргэх ажил эхэлсэн юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/