Оскарын шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслол яг одоо болж байна. Энэ жилийн хувьд үзэгчдийн хүлээлттэй байгаа номинаци бол яах аргагүй "Шилдэг эрэгтэй гол дүр" байсан билээ.
Тэгвэл дөнгөж сая "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн номинацид "The Revenant" киногоороо Леонардо ДиКаприо тэргүүлж ОСКАРЫН ЭЗЭН боллоо.
Тэрбээр өмнө нь Академийн ёслолоос дөрвөн ч удаа гар хоосон буцаж байсан билээ. Тодруулбал анх 1994 онд “Gilbert Grape” киноны сэтгэцийн өвчтэй хүний дүрээр эрэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшиж байсан. 2005 онд “The Aviator” кинонд Ховард Хьюсын дүрийг бүтээж шилдэг эрэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн. Түүнээс хоёр жилийн дараа ДиКаприо “Blood Diamond” киногоор дахин шилдэг эрэгтэй жүжигчний номинацид нэр дэвшиж байж. Түүнчлэн 2014 онд найруулагч Мартин Скорсезитэй хамтран продюссерлэж бүтээсэн “The Wolf of wall street” киногоор мөн л тус номинацид нэр дэвшсэн ч амжилт үзүүлээгүй юм.
Дашрамд сонирхуулахад Холливуудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор худалдан аваад байгаа билээ. Тэрбээр энэ сарын 10-нд “AmFAR” олон улсын сангаас зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор авсан бөгөөд "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын дараах Каприогийн анхны зогсоол нь Монгол Улс байна" гэж "People.com" сайтад мэдээлсэн юм. Тэгвэл Леонардо ДиКаприо монголд ОСКАРЫН ЭЗЭН болоод ирэхээр боллоо.
Сэтгэгдэл (9)