Олон Улсын циркчдийн тэмцээн өчигдөр Испани улсад эхэлсэн.
Ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлддөг энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын үндэсний циркийн Н.Энхболд багштай, Т.Номуунбаатар ахлагчтай шидэх банз, дудартай акробатын жүжигчид оролцож байна.
Шидэх банз, дудартай акробатын номерын менежер продюсерээр Монгол циркийн хөгжлийн тэргүүн Н.Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор О.Чинбат, морин хуурч Б.Нинжин, бүжиг дэглээч Х.Хашхүү нар ажиллажээ.
Дашрамд дурдахад, Олон Улсын циркчдийн энэ удаагийн тэмцээнд Монгол циркийн хөгжлийн тэргүүн Н.Эрдэнэ шүүгчээр ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)