Манай өмнөд хөрш тэрбумтнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа бол хойд хөрш маань ч мөн дутахааргүй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Одоогоор Оросоос төрөн гарсан тэрбумтнуудын тоо 66 байна.
ОХУ-аас гараагаа эхэлсэн тэрбумтнуудын тоо яг одоогийн байдлаар 66 байна. Энэ нь Орос улс тэрмбумтнуудынхаа тоогоор дэлхийл эхний аравт багтаж байна гэсэн үг юм. Энэ оны байдлаар дэлхийн хэмжээнд 12 сая долларын саятан байгаа бол 2325 тэрбумтан байна. Дэлхийн тэрбумтнуудын дундаж хөрөнгийн хэмжээ 3 тэрбум ам.доллар байгаа юм. Тэдний хөрөнгө жил бүр дунджаар 10 хувиар өсөн нэмэгдэж байна. Тивээр нь аваад үзвэл Европ тив хамгийн олон тэрбумтнуудтай байгаа юм.
Манай гаригийн 3 сая хүн тутмын нэг нь тэрбумтан бөгөөд тэдний 40 хувь өв залгамжлалаар хөрөнгөө олж авсан байна. Харин талаас илүү хувь нь буюу 60 хувь нь өөрдийн хүчээр хөрөнгөө босгожээ. Насны хувьд аваад үзвэл тэрбумтнуудын дундаж нас 63 байгаа юм. Сонирхолтой нь тэрбумтнуудын 35 хувь нь дээд боловсрол эзэмшээгүй байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (7)