Хамгийн олон тэрбумтныг төрүүлсэн хотын нэр өчигдөрхөн шинэчлэгдэж, энэ талаар дэлхийн хэвлэлүүд шуугиж эхлээд байна. Сүүлийн 10 гаруй жилийн турш АНУ-ын Нью-Йорк хот хамгийн олон тэрбумтныг төрүүлсэн гэдгээрээ алдаршиж байсан бол энэ жилээс Хятадын нийслэл Бээжин хотод байр сууриа тавьж өглөө.
"CNN"-нээс дамжуулж байгаагаар Нью-Йоркод суурилсан тэрбумтны тоо 95 байдаг аж. Харин Бээжингээс төрж гарсан тэрбумтнуудын тоо 100 хүрсэн юм. Хятадын эдийн засгийн өсөлт удаашраад байгаа хэдий ч тус улсын хөрөнгө чинээтэй иргэдийн хуримтлал тасралтгүй нэмэгдсээр байгаа юм. Цаашдаа ч Хятадын хөрөнгө чинээтэй иргэдийн тоо улам бүр өсөн нэмэгдэнэ гэдгийг шинжээчид мэдээлж байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)