Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдэл хийж, цагаач дүрвэгсдийн асуудалтай холбоотойгоор Европын холбоо нэгдсэн байр суурьтай болох шаардлагыг тавьлаа. Цагаач дүрвэгсдийг хүлээн авах асуудалд холбооны улс гүрнүүд яг адил үүрэг хариуцлага хүлээхгүй бол Грек улс ч энэ асуудлаас хол хөндий байх сонирхолтой болохыг Алексис Ципрас хэлсэн юм. Одоогоор Евро бүсийн улсууд ямар нэг хаалтгүйгээр цагаачдыг хүлээн авах тохиролцоотой байгаа ч Австри мэтийн улсууд дүрвэгсдийг хүлээн авалгүй буцааж эхэлсэн нь Грекийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Ямартай ирэх 3-р сарын эхээр яг энэ асуудлаар Европын холбооны улсуудын төр засгийн тэргүүнүүд дахин хуралдах юм.
Болд-Эрдэнэ Тэргэл/UBS/