Дэлхийн хамгийн их хандалттай цахим хуудас болох "Facebook" хэрэглэгчиддээ санаа бодлоо илэрхийлэх илүү өргөн боломжийг олгохоор зорьж байна. Энэ удаад 5 өөр төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх нөхцлийг бүрдүүллээ. Ингэснээр хэрэглэгч тухайн мэдээлэлд дуртай байгаагаа хэд хэдэн янзаар илэрхийлэхийн хамт цочирдсон, гунигласан, уурлаж цухалдсан байдлаа ч тусгах боломжтой болжээ.Love, Angry, Sad, Haha, Wow товчлуурууд өнгөрсөн намраас Ирланд, Япон,Испаний хэрэглэгчдийн хүртээл болсон бол одоо дэлхий дахинаар хэрэглэх боломжтой бол байна.
/UBS/