Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээний техникийн зөвлөлгөөн, мандат олголт энэ сарын 29-нд 14:00 цагаас Спортын төв ордны хурлын өрөөнд болох гэж байна. Оролцогч их, дээд сургууль, коллежууд багаа бүрдүүлэн, албан ёсны мэдүүлгээ гаргаж багийн дасгалжуулагч, тамирчны бүрэн мэдээллийг тусган харьяа сургуулийнхаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулан техникийн зөвлөлгөөн дээр авч ирэх юм.
Энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулагчид оролцох багийн гишүүдэд өндөр шаардлага тавих аж. Учир нь сургуулийн багууд өмнөх жилүүдэд гадны тоглогч оролцуулах тохиолдол гарчээ. Иймд багийн мэдүүлэг, тамирчдын мэдээллийг сайтар тулгаж оруулах юм байна.
Мөн хугацаа хоцорсон баг тамирчдад мандат олгохгүй бөгөөд гишүүнчлэлийн төлбөрөө тэмцээн эхлэхээс өмнө төлөөгүй сургуулийн тамирчдыг ч тэмцээнд оролцуулахгүй болохыг Монголын оюутны спортын холбооноос санууллаа.