Жоржиа мужид орших АНУ-ын Халдварт Өвчин Хянах болон Урьдчилан Сэргийлэх Төвөөс бэлгийн замаар халдварласан байж болзошгүй 14 шинэ тохиолдлыг судлаж эхлээд байгаа талаараа мэдээлсэн байна. Эдгээр тохиолдлуудын дотор мөн жирэмсэн эхчүүд ч багтаж байгаа юм байна. Хоёр тохиолдол нь Зика вирусын халдварын голомтоос ирсэн, вирусын шинж тэмдгүүд илэрсэн эрэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүдэд илэрсэн байна. Бусад дөрвөн эмэгтэйн шинжилгээний хариу хүлээгдэж байгаа бол бусад 8 тохиолдлын тандалт, судалгааны ажил явагдаж байгаа талаар тус төвөөс мэдээлсэн байна.
Тус төвөөс эмэгтэйчүүдэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд хандан, хэрэв таны сексийн хамтрагч тань Зика вирусын халдвар тархсан газруудаар аялаад ирсэн бол бэлгэвч хэрэглэх, аль эсвэл жирэмсний саруудад бэлгийн харьцаанд орохоос татгалзахыг зөвлөж эхлээд байна. Тус төвөөс мөн эмэгтэйчүүд Зика вирусыг сексийн хамтрагчдаа дамжуулдаг гэсэн ямар нэгэн баталгааг олж илрүүлээгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна. Зика вирус бэлгийн замаар дамжсан анхны тохиолдол 2008 онд илэрч байжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)