Тайланд улс хаант засаглалтай төдийгүй хааны удмын гэр бүл бүхнээс дээгүүрт, үргэлж хүндтэй байр сууринд заларсаар ирсэн.
Тус улсын гүнж Маха Чакри Сириндорныг Камбож улсад айлчлах үеэрээ хэрэглэнэ хэмээн 40,000 долларын үнэ өртөг бүхий ариун цэврийн өрөөг захиалж хийлгэсэн байна.
Гэвч гүнж Маха Чакри асар өндөр үнэтэй угаалгын өрөөг огт ашиглалгүй буцжээ. Энэ ариун цэврийн өрөө Камбожийн Иек Лом нуурын эрэгт байдаг юм байна.
Нэгэнт ашиглагдаагүй ариун цэврийн өрөөг нүүлгэж жуулчдад зориулсан үзмэр болгохоор шийджээ. Тайланд улсын гүнж хоёр цагийн хугацаанд Иек Ломд түр саатахдаа угаалгын өрөөний дотор ч оролгүй гаднаас нь харж зургийг нь авчихаад буцсан байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (3)