ОХУ-ын цэрэг армийн албан хаагчид Эх орноо хамгаалагчдын өдрийг тэмдэглэж баярын жагсаал хийлээ. Крымын хамгийн том хот Севастопольд болсон цэргийн жагсаалд армийн хүнд техникүүд, зэр зэвсгүүдийг оролцуулсан байна. Баярын жагсаалыг хотын оршин суугчид гэр бүл, үр хүүхдүүдийн хамт баяртайгаар үзэж сонирхжээ.
Крымын оршин суугчид 2 дугаар сарын 23-ны өдрийг цэрэг армийн албан хаагчдын баяраас гадна Ард түмний өдөр хэмээн тэмдэглэх болсон байна. 2014 оны энэ өдрөөс хойш ОХУ Крымыг өөрийн эзэмшилдээ эргүүлэн авсан гэж үздэг юм. 2 жилийн өмнө Оросын хавар эхэлж Крымын оршин суугчдын дунд явуулсан бүх нийтийн санал хураалтаар Украйныг орхиж ОХУ-д нэгдэхийг хүлээн зөвшөөрсөн билээ. Өрнөдийнхөн болоод Украйны Засгийн газар санал хураалтыг хууль бус гэж үзсэн ч 2 долоо хоногийн дараа Оросын цэрэг арми Крымд хяналтаа тогтоосон юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (2)