Олон Улсын амьд хөгжмийн фестивалийн 2016 оны аялан тоглолт ирэх сарын 15-22-ны хооронд Улаанбаатар, Дархан хотод болно. Энэ удаагийн наадамд АНУ-ын Техас-аас Noise Revival Orchestra, Испанийн Мадрид хотоос Planeta Lem хамтлаг, Шанхай хотоос DJ B.O нар оролцохоор болжээ.
Хөтөлбөрийн хүрээнд ирэх сарын 19-нд Улаанбаатар хотноо Улсын Филармонийн театрт Монгол Улсын симфони найрал хөгжимтэй хамтарсан “РОК ба СОНГОДОГ” тоглолт, Дархан хотод ирэх сарын 16-нд амьд хөгжмийн тоглолт, 17-нд GER SESSIONS, 18-нд Red Hero Live тоглолт, 20-нд хуучны дуугүй кино амьд хөгжимтэй нийлсэн сонирхолтой үзүүлбэр тус тус болно.
Рок наадмыг Монголын талаас "АРТ ГЭР" энтертайнмэнт, Шанхайн ТУ ЖАМ нар зохион байгуулах юм.