АНУ-ын өмнөд нутгийн Луизиана мужид хуй салхи гарсан байна. Тус мужийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр хуй салхины улмаас хоёр хүн амиа алдсан нь баттай болжээ.
Гэхдээ хохирогчдын тоо цаашид нэмэгдэж магадгүй юм байна. Хуй салхи Конвент сүмийн ойролцоо хүчтэй шуурсан байна. Амиа алдсан иргэд тус сүмийн цэцэрлэгт хүрээлэнд байжээ.
Цагдаагийн ажилтнууд үнэрч нохойны тусламжтайгаар хуй салхины дараах хог шороог цэвэрлэж, сураггүй болсон хүмүүсийг хайж байна. Хуй салхины үеэр 30 гаруй хүн бэртэж гэмтжээ. Тэдний 7-ынх нь биеийн байдал хүнд байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/