БНХАУ-ын хилээр олон тооны яст мэлхий хууль бусаар гаргахыг завдсан хэрэг гарсан талаар тус улсын en.people.cn сайтад мэдээлжээ.
Тодруулбал энэ сарын 21-ний өдөр 80 ширхэг яст мэлхийг аялалын цүнхэнд хувааж хийн хил давуулах гэж байсан ба шалгалт хийхэд эдгээр яст мэлхийнүүд бүгд амьд байжээ.
Яст мэлхийнүүдийн нийт жин нь 347 кг байсан бөгөөд нэг бүрийн урт нь 10-30 см урт байжээ. Хэргийг тус улсын хуулийн байгууллагаас, ямар зорилгоор хил гаргах гэж байсныг тогтоохоор ажиллаж байгаа аж.