Хонь - (3/21-4/19)
Cap гайхалтай Дэлхийн ван болон үнэнч Сугар гараг руу шилжих нь үл ойлголцлыг үүсгэж, сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлнэ. Эргэн тойрны бүх хүмүүс илүү мэдрэмтгий болсон ч тэднийг тоох хэрэггүй. Хамт ажиллагчийн зан ааш таагүй байж магадгүй. Инээмсэглэ, тайван дөлгөөн бай. Өөртөө зориулж ямар нэг юм хий. Шинэ хувцас, гэр орноо чимэглэх урлагийн бүтээл худалдан авах зэрэг. Ажил хайх, цалингаа нэмэгдүүлэхэд тохиромжтой өдөр.
Үхэр - (4/20-5/20)
Энэ өдөр таны бүх зүйл сайхан байх болно. Гэхдээ залхуурч суух цаг үе биш. Мөнгөө хадгал. Удирдагч болон багш нарт ээлтэй өдөр болох нь ээ. Цаг зав гарвал хэсэг хугацаанд амар. Та хайртай хүнээсээ анхаарал халамж хүсэх нь. Урлагийн хүмүүсийн хувьд уран сэтгэмж өсөн нэмэгдэнэ. Хийх ажил албан үүргээ төлөвлө. Шинээр амьдралаа зохиох санаа төрнө. Энэ нь нэлээд цаг үеэ олсон сонголт юм.
Ихэр - (5/21-6/21)
Таны нойр хүрэхгүй шөнийн турш сэрүүн байх бөгөөд энэ боломжийг ашиглан чухал асуудлуудаа цэгцэлж чадна. Та хамтран ажилладаг хүндээ сэтгэл татагдах бөгөөд энэ нь таны бодлыг сарниулах болно. Хэрэв танд төвөгтэй санагдаж байвал зүгээр л ажлаа хийх нь хамгийн зөв сонголт. Ингэснээр магадгүй та түүний анхаарлыг илүү их татаж болох юм. Амралтын өдрөөр аялалд явахаар төлөвлө. Сэтгэлээ сэргээ.
Мэлхий - (6/22-7/22)
Мэлхийн ордынхны хувьд огцом зан гаргалгүй тэвчих өдөр. Биеэ барьж, тайван байх нь чухал. Хийж буй ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүлж, бизнесийн асуудалд эрч хүчээ хандуулах нь таны нийгэмд эзлэх байр суурь амжилтанд хүрэх гол зам юм. Өөрийн эрүүл сэтгэлгээ, Мэлхийнхний төрөлх гярхай зан, цэцэглэж буй удирдах чадвараа ашигла. Тэгвэл та өрсөлдөгчөө ялж, замд байгаа саад бэрхшээлийг давах болно. Дарвих дуртай зан чинь таныг ердийнхөөс 2 дахин их эрсдэл үүрүүлэх магадлалтай.
Арслан - (7/23-8/22)
Сэтгэл ханамж сул мэт боловч үнэн хэрэгтээ огт тийм биш. Харж, сонсож байгаа бүхэндээ итгэсний хэрэггүй. Телевизээр гарч байгаа бүхэнд алдартай хүмүүсийн төсөөллийг бодит байдал хэмээн андуурч болохгүй. Таны итгэмтгий байдал таатай зүйл бий болгохгүй. Цэвэр агаарт алхаснаар хэн нэгэнтэй таарах бөгөөд уулзалт маш үр дүнтэй байх болно. Хууль эрхзүйн асуудал таныг чилээх бөгөөд мэргэжлийн байгууллагаар шийдүүлэх нь өлзийтэй. Шаардлагатай зүйлээ хийж, гарах ёстой зарлагадаа тайван хандаарай. Зардалтай холбоотой шийдвэрээ шаламгай гаргах нь маш чухал.
Охин - (8/23-9/22)
Үг хэлж, ямар нэг зүйл хийхээсээ өмнө түр азнаж дахин бодож үзэхийг зөвлөж байна. Өнөөдөр ямар нэг эрсдэлтэй асуудалд орооцолдох магадлал маш өндөр байгаа тул болгоомжтой бай. Төлбөр тооцоогоо хянаж, зээл болон даатгалтай холбоотой асуудлаа цэгцэл. Ямар нэг үйл ажиллагаанд оролцох, сургалтанд суух, биеийн тамирын клубт явах зэрэгтээ хэр их мөнгө зарцуулахаа сайтар төлөвлө. Асуудал гарвал даруй шийдвэрлэхийг хичээ.
Жинлүүр - (9/23-10/22)
Сэтгэлийн шаналалаас илүү уур хилэнгээ барьж чадахгүй бол өөртэйгөө ярьж чадахгүй. Хариуцлагатай хүнтэй нөхөрлөж, тэдний юу чухал болохыг тунгаа. Таны сэтгэлийн шарх хоосон зүйл болохыг мэдэрнэ. Та дургүйцлээ хадгалахаас илүү мартах хэрэгтэй. Хэрэг явдлыг эргэцүүлэн бодоход хамтрагч чухал. Та сэтгэлээсээ уучлалт гуй. Тэгвэл сэтгэл тань сайхан болно. Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна.
Хилэнц - (10/23-11/21)
Энэ өдөр азын тэнгэр таныг ивээж гараа сунгах болно. Хожимдсон ч гэсэн цалин нэмэгдэх буюу шан харамж, бонус өсч, тушаал дэвших байх. Энэ бүгдийг бий болгосон хамт олны хичээл зүтгэлд таларх. Хилэнцийн өөдрөг байдал оргилдоо хүрч, ирэх хэд хоногт бас ийм байна. Сансар огторгуйн эерэг нөлөө, олгосон боломжийг бүрэн утгаар нь ашигла.
Нум - (11/22-12/21)
Ойр дотны хүнтэйгээ ам мурийх нь эцэстээ хурцадмал байдалд орж, харилцаагаа таслахад ч хүрч болзошгүй. Эрүүл мэндэдээ анхаар. Бие тавгүйтэж магадгүй байна. Харшил хөдөлж, нойрны хэм алдагдсанаар таны амьдралын хэмнэлд өөрчлөлт орно. Хэрвээ уламжлалт эмчилгээ хийлгэвэл өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр болон маргааш гэр бүлд сэтгэл хөдөлгөсөн олон үйл явдал тохиолдох ба амьдарч буй орчны нөхцөл таалагдах болно. Та өөрийн гараар хийж бүтээхийг хүсч байгаа болохоор барьж эхлэхээсээ өмнө юу юу байх хэрэгтэйг сайн тооц. Ямар нэг материал дутах эсвэл мэдлэг дутагдвал хүндрэл үүснэ. Өөрийн арга барилаа давуу тал болгон ашиглаж гэр бүлээ дайл. Нөлөө бүхий хүн амьдралдаа өөрчлөлтийг хийхэд танд туслана.
Бумба - (1/20-2/18)
Завгүй амьдрал үргэлжилсээр. Олон дуудлага, цахим захиа ирэх тул ажлын цагаа зохицуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол чухал зүйлээ мартаж магад. Найз нөхөд, хөршүүд өнөөдөр таны амьдралд гол үүрэг гүйцэтгэнэ. Байшин, ажлын байраа засварлах, хөрөнгө худалдаж авахыг хүсч буй бол туршлагатай хүний зөвлөгөөг сонсоход гэмгүй. Толгойгоо биш зүрх сэтгэлээ дага. Өнөө орой зурагтын өмнө эрүүл хүнс идэхийг хичээ.
Загас - (2/19-3/20)
Санхүүгийн асуудлууд тань эхнээсээ цэгцэрч эхэлнэ. Мөн бодол эргэцүүлэлдээ анхаарах сайн цаг. Өнөөдөр загаснууд маш их аз жаргалтай байна гэдэгт итгэ. Танд тусалж чадах хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх боломжийг алдахгүй байж чадна. Хэрэв та энэ оройг сайхан өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах сонирхолтой байгаа бол яриа хөөрөө сайтай хэдэн найзаа урих талаар бодох хэрэгтэй. Ухаалаг байснаар та зочдынхоо яриаг өдөөж, тэднээс хэрэгтэй зүйлээ олж авах болно.