Дэлхийн хамгийн чинээлэг эрхмээр олонтаа нэрлэгдэж байсан Билл Гейтс залуу үеийнхэнд хандан уриалга гаргасан байна. Тэрээр дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд залуучууд гар бие оролцох зайлшгүй шаардлагатай болохыг онцлон тэмдэглэсэн юм. Билл Гейтсийн тодорхойлсноор хүн төрөлхтний шийдэх ёстой хамгийн чухал асуудал нь эрчим хүч, энергийн хомсдол юм. Тиймээс хаягдал багатай, товчхондоо "цэвэр" технологи ашиглан энерги эрчим хүч гарган авах ажилд залуу судлаачид оройлох байр суурьнаас оролцох ёстой гэжээ. Дэлхийн хамгийн их хөрөнгөтэй хүмүүнлэгийн санг үүсгэн байгуулж, эхнэрийнхээ хамтаар удирдаж байгаа Билл Гейтс сүүлийн жилүүдээс залуучуудын оролцоог чухалчилан үзэх болсон юм. Харин түүний эхнэр Мелинда Гейтс жендерийн тэгш бус байдлын талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалсан юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (4)