УДЭТ-ын уран бүтээлчид 2012 онд алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тоглосон.
Жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, залуу жүжигчин А.Ганчимэг нар тоглосон билээ. Тэгвэл гол дүрийн хоёр бүсгүй театраа орхиж, “Хувьсал” продакшны жүжигчин болсон учир Офелиягийн дүрд өнөөг хүртэл хэн тоглох нь тодорхойгүй байсан юм.
Харин УДЭТ-д орсон даруйдаа үзэсгэлэнт Жульеттагийн дүрд тоглосон залуу жүжигчин О.Делгөөн “Гамлет” жүжигт тоглох болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдлээ. Энэ нь түүний театрт ороод ажилласан гурав дахь дүр юм байна. Харин Монголын анхны Офелиягийн дүрийг 1979 онд Ардын жүжигчин Н.Сувд амилуулсан юм.
Сэтгэгдэл (1)