Оюутны улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд боллоо.
Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 22, нийт 55 тамирчин оролцсон байна. Оролцсон тамирчдын дунд Олон улсын их мастер цолтон нэг, Дэлхийн даамын холбооны мастер дөрөв, спортын мастер нэг, дэд мастер найм оролцжээ.
Швейцарь системээр эрэгтэйчүүд найман өрөг тоглоход, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Отгонбилэг боломжит 16 онооноос 15-ыг аван түрүүлж, Г.Гэрэлболд 14, Ц.Сүхбат 11 оноогоор удаалжээ.
Харин эмэгтэйчүүд долоон өрөг тоглонсоо Олон улсын их мастер М.Нямжаргал боломжит 14 онооны 13-ыг аван аваргалж, спортын мастер М.Одгэрэл, А.Дашбаяр нар мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ. Эрэгтэй ангилалд түрүүлсэн Ц.Отгонбилэг, эмэгтэй ангилалд аварга болсон байна.