Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Диваажингаас төөрсөн хүүхдүүд төслийг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэдэвчлэн фото зураг, видео, инстоляц, уран зураг болон бусад бүтээлээр хамтарсан үзэсгэлэнг 976 арт галлерейд энэ сарын 23-ныг хүртэл дэлгэн харуулж байна.
Харин дараа дараагийн төслүүдийг байгаль орчин, дэлхийн дулаарал, хүний эрх, устаж буй соёл уламжлал, даяарчлалын асуудлаар сэдэвлэн зохион байгуулах аж.