Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан хошин урлагийн “Эмоци” продакшны уран бүтээлчид БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр болжээ.
Тэд ирэх сарын 11-нд Чонжуд, 12-нд Сөүлд, 18-нд Гуанжуд, 19-нд Пусанд, 20-нд Кинпо хотод тус тус тоглох юм. Тоглолтын хөтөлбөрт тус хамтлагийн шилдэг номерууд багтжээ.
Дашрамд дурдахад, тус продакшнд үзэгчдийн хайрлан хүндэтгэдэг жүжигчин МУСТА Төөтөө буюу Д.Түвшинтөр, жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго, Б.Баатархүү нарын уран бүтээлчээс гадна шинэ залуу уран бүтээлчид нэг баг болон ажилладаг юм.
Сэтгэгдэл (1)