БНХАУ сансрын уудам орон зайг идэвхтэй судалж эхлээд байгаа юм. Тус улсын “Юту Ровер” нэртэй сансрын хөлөг саран дээр амжилттай газардсан бөгөөд Хятад улс саранд хүрсэн гурав дахь гүрнээр нэрлэгдэж байна. Хятадын хөлөг сарны гадаргууг бодитоор нь харуулах өндөр нягтралтай гэрэл зургийг ч авч чаджээ. Үүнийг Хятадын засгийн газар ил болгож, хүн төрөлхтөнд сар яг ямар өнгөтэй байдгийг харууллаа. Манай урд хөршийн хөөргөсөн хөлөг саран дээр маш зөөлөн газардаж чадсан байна. Иймээс ч төхөөрөмжид ямар ч эвдрэл гэмтэл гараагүй юм. Хамгийн сүүлд Оросын хөлөг 1976 онд саран дээр очиж байсан түүхтэй. Хятад улс үүнээс хойш 37 жилийн дараа ийнхүү саранд хүрч чадлаа.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)