Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурор Юрия Чайка ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Олон нийт,Хэвлэл Мэдээлэлтэй харилцах албаны дарга Марина Гредневаг Ерөнхий прокурорын чухал хэргийн ахлах туслахаар томилогдсонтой нь холбогдуулан, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ерөнхий прокурор Юрий Чайка 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Олон нийт, Хэвлэл Мэдээлэлтэй харилцах албаны даргын албан тушаалд Александр Куренног томилсон байна.
Александр Куренно нь М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн, мэргэжлийн сэтгүүлч юм. Тэрээр ОХУ-ын телевизийн “НТВ” болон эрэн сурвалжлах чиглэлээр нэвтрүүлэг явуулдаг “ТВ центр” телевизийн сувгуудад сурвалжлагч, тусгай сурвалжлагчаар, телевизийн “Рен ТВ” сувгийн хууль, эрх зүйн сэдэвт баримтат кинонуудын зохиогчоор ажиллаж байсан байна. Мөн нэлээд хэдэн жил “Оросын дуу хоолой” радио станцын “Радио Россий”, “Арсенал” зэрэг нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг байжээ. Александр Куренно нь олон нийттэй харилцах ажлын асар их туршлагатай бөгөөд ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын Олон нийт, Хэвлэл Мэдээлэлтэй харилцах албаны даргын албан тушаалд томилогдохоос өмнө Оросын улс төрийн “Нэгдсэн Орос Улс” намын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (2)