Футзалын идэрчүүдийн УАШТ-ий шигшээ тэмцээнд шалгарсан шилдэг багууд хэсгийн тоглолтоо хийсээр байна. Хуваарийн дагуу нийт есөн тоглолт футзалын ордонд явагдсан. 15 хүртэлх насанд өрсөлдөж байгаа “Хараацай” клуб хэсгийн хоёр дахь тоглолтоо “Солонго-Халиун Од” багтай хийж үндсэн цагт 4-1 харьцаатай ялснаар 4 оноо авч хэсгээ тэргүүлж эхлээд байна. Сэлэнгэ аймгийн баг өнөөдрийн тоглолтод 'Товь-Алтай” аймгийн багийг 6-4 харьцаатай ялснаар “Хараацай” багийн хамт ижил 4 оноотой хэсэгтээ тэргүүлжээ. 15 хүртэлх насны “D” хэсэгт баггсан “Зөгийнүүд” өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо “Дэрэн” клубийн эсрэг хийж ялагдсанаар тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов. Учир нь энэ хэсэгт гурван баг өрсөлдөж байгаагаас тэд нэг ч оноо авч чадалгүй тэмцээнийг орхих болжээ.