2012 онд УИХ-ын гишүүн Х.Баттулгын урилгаар Ардчилсан нам, МоАХ-ын албан ёсны гишүүн болж байсан Дархан аварга А.Сүхбат өнгөрсөн нэгдүгээр сард намаасаа татгалзах өргөдлөө өгчээ. Түүний хүсэлтийг холбогдох намын хороо хүлээн авч шийдвэрлэжээ. АН-аас өрх тусгаарласан А.Сүхбат аварга ирэх сонгуульд нэр дэвшиж оролцох гэнэ. Ингэхдээ Дархан-Уул, Төв аймаг эсвэл Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр төлөвлөж байгаа аж. Мөн сонгууль угтаж өөрийн амьдрал, амжилтын түүхийг өгүүлсэн "А.Сүхбат: Ард түмэн зөвхөн үнэнд л дуртай” номоо хэвлэлтэд өгөхөөр бэлтгэж байгаа юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (46)