Колумб улсын томоохон хорих газруудын нэг Ла Модело хорих газарт 1999-2001 оны хооронд зуу гаруй хоригдол хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байдаг юм байна. Энэ хэргийн мөрдөх шалгах ажлыг эхлүүлсэн талаар эрх баригчид мэдэгдлээ.
Эрх баригчид сураггүй болсон хоригдлуудын бие цогцсыг хэсэг хэсгээр тасчин муу усны хоолойд хаясан байж магадгүй гэж үзсэн байна. Иймэрхүү харгис үйлдэл Ла Модело хорих газраас гадна Попаян, Букараманга, Баранкилла хотын хорих газруудад ч гарсан байж болзошгүй гэжээ.
Ла Модело хорих газрын барилгын доороос одоогоор олдоод байгаа цогцсуудыг таних аргагүй болсон байна. 15 жилийн өмнөх хэргийг дахин сөхөж байгаад зарим хохирогчдын ар гэрийнхэн сэтгэл хангалуун байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/