Дэлхийн банк зика вирусын халдвартай тэмцэх үйл ажиллагаанд нэгдэж Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад 150 сая долларын тусламж үзүүлэхээр боллоо.
Тусламжийн мөнгийг зика вирусын вакцин гаргаж авах, халдварыг илрүүлэх, технологийн судалгаа хийхэд зарцуулах аж.
Латин Америкийн бүс нутгийн орнууд вирусын улмаас энэ онд 3.5 тэрбум доллар алдаж болзошгүй байгаа аж. Тиймээс халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд 56 сая доллар шаардлагатайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн юм.