2016 он гарснаас хойш Умард Солонгос улс 2 ч удаа цөмийн бөмбөгийн туршилт хийсэн гэж өрнөдийнхөн үзэж байгаа. Умард Солонгос улсын энэ үйлдлийг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж харж байгаа учраас АНУ-ын Засгийн газар БНХАУ-тай хамтран хориг арга хэмжээгээ чангатгасан байна.
АНУ-ын Засгийн газар Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах саналыг өнгөрсөн 7 хоногт конгрессээр баталсан байна. Хориг арга хэмжээг чангатгаснаар цөмийн хөтөлбөрийн санхүүжилтийг нь удаашруулна гэж үзэж байгаа юм. НҮБ-ын тогтоолын дагуу АНУ болон БНХАУ-ууд хамтран Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг тавьж байна. БНХАУ-ын хувьд Умард Солонгосын эдийн засагт хаалт тавих юм. Мөн Умардуудад үзүүлэх 50 сая долларын хүмүүнлэгийн тусламжийг зогсоож, радио станцын цацалтыг хориглох юм байна.
Энэ сарын эхэнд Пхеньяны хөөргөсөн хиймэл дагуул дэлхийн тойрог замд амжилттай нэгдсэн тухай мэдэгдсэн юм. Гэсэн ч үүнийг холын тусгалт баллистик пуужингийн туршилт гэж үзсэн учраас ийнхүү хориг арга хэмжээг чангатгаж байна. Зүүн Хойд Азийн бусад улс орнууд, тухайлбал Өмнөд Солонгос, Япон улсууд АНУ-ын Засгийн газрын шийдвэрийг тун сайшаалтай хүлээж авсан юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/