Ази тивийн хошой аварга Монгол Улсын гавьяат тамирчин Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын УАШТ маргааш өндөрлөнө.
Тэмцээн өнгөрсөн даваа гарагт Спортын төв ордны “А” зааланд эхэлсэн бөгөөд хот, хөдөөгийн 31 байгууллагын 200 орчим тамирчин эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөж байгаа билээ.
Жин тус бүрийн медалийн төлөө өрсөлдөх боксчид тодорсон бөгөөд хүрэл болон алтан медалийн төлөөх тулаан өнөөдөр 14:00, маргааш 12:00 цагаас эхэлнэ. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм.