Сүүлийн саруудад хоёр Солонгосын хоорондох зөрчил улам бүр ширүүсч улмаар БНСУ АНУ-тай хамтран пуужин эсэргүүцэгч систем суурилуулах яриа хэлэлцээр эхлүүлснээ зарлалаа. Хойд Солонгос холын тусгалт пуужин хөөргөсний дараа ийнхүү Өмнөд Солонгос АНУ-ын дэмжлэгтэйгээр пуужин эсэргүүцэгч системийг суурилуулахаар зэхэж байна. Мөн энэ хавар Өмнөд Солонгос болон Америк хамтран өргөн бүрэлдэхүүн бүхий цэргийн сургуулилалт хийхээр болжээ.
Хавар болох цэргийн сургуулилалтанд урьд өмнө нь байгаагүй олон тооны цэргийг хамруулж, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжийг оролцуулах юм байна. Өөрөөр хэлбэл АНУ болон БНСУ-ын түүхэнд дэхь хамгийн том хамтарсан цэргийн сургуулилалт болох юм.
Умард Солонгосын явуулсан холын зайн пуужингийн туршилтыг Өмнөд Солонгос өдөөн хатгалга хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, хариу арга хэмжээ авахаа шийдвэртэйгээр мэдэгдсэн билээ. Тэгвэл БНСУ ийнхүү хэд хэдэн ажиллагааг төлөвлөж, түүнийгээ ч зарлаад байгаа юм.
Гэхдээ БНСУ болон АНУ хамтран пуужин эсэргүүцэгч систем суурилуулах гэж байгааг Хятад болон Орос улсууд эрс эсэргүүцэж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар АНУ пуужин эсэргүүцэгч бүтээх нэрийдлээр бүс нутгийг хяналтандаа оруулахаар санаархаж байгаа ажээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)