2016 он гарсаар Солонгосын хойг дахь зөрчил, сөргөлдөөн улам бүр хурцдаж байна. Умард Солонгос устөрөгчийн бөмбөгөөс эхлээд холын тусгалт пуужин хүртэл туршиж, ажиглалтын хиймэл дагуул хөөргөсний дараа АНУ Солонгосын хойгт пуужин эсэргүүцэгч систем суурилуулах санал гаргасан.
Харин үүнийг БНХАУ эрс эсэргүүцэж байна. Хятадын зүгээс Солонгосын хойг дахь асуудлыг хоёр Солонгос өөрсдөө шийдэх ёстой хэмээн үзэж байгаа юм.
Яг энэ асуудалтай холбоотойгоор Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд байр сууриа илэрхийлж, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, тэдний бүтээн босгосон бүхнийг хамгаалахын төлөө эрс шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлэхээ амласан байна.
Өнөөдөр Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам хэвлэлийн хурал зарлаж, ээлжит мэдэгдлээ хийлээ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (1)