Японы авто машин үйлдвэрлэгч Тоёота компани дэлхий даяар худалдаалагдсан 3 сая гаруй автомашинаа эргүүлэн татах болсон мэдээллийг өчигдөр буюу энэ сарын 17-нд албан ёсоор зарлажээ.
Олон саяар үйлдвэрлэж, аль хэдийн худалдаалагдсан авто машинуудаа эргүүлэн татах болсон шалтгаан нь авто машины аюулгүйн бүстэй холбоотой ажээ.
Тодруулбал авто машинуудын суудлын бүсний металь хөндлөвч нь осол аваарын үед тухайн зорчигчид ноцтой гэмтэл үзүүлж болзошгүй хэмээн үзсэн байна.
Суудлын бүсний асуудлаас болон эргүүлэн татагдах болсон автомашины төрөлд 2012-2015 оны RAV 4, 2005-2016 оны VANGUARD зэрэг машинууд орж байгаа ажээ.
Эдгээрээс 1.1 сая автомашин нь АНУ-д, 625 мянга нь Европд, 434 мянга нь Хятадад, 177 мянга нь Японд, 307 мянган автомашин дэлхийн бусад улсуудад худалдаалагдсан байна.
Батсүх Хонгорсайхан /UBS/