Англи хэл дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлдэг Японы олон улс дахь ганц телевиз болох “NHK World” Монголын дизайнер Ариунаа Сүригийн тухай баримтат кино бүтээхээр болсон байна. Тодруулбал, Ази тивийн олон улс үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд Монгол Улсыг төлөөлж “Агiunaa Suri” брэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр болжээ. Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150 орны 210 гаруй сая айл өрхөд хүрэх аж. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсаа, цаашилбал өв уламжлал, урлаг соёл, хувцас загварыг дэлхий дахинд ахин нэг удаа сурталчлан таниулах болсондоо баяртай байна” гэсэн байна.