Турк улсын нийслэл Анкара хотод армийн автобусны цуваа руу халдаж, тэсрэх бодис бүхий тээврийн хэрэгслийг дэлбэлсний улмаас 28 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж шархдаад байна. Дэлбэрэлт Анкара хот дахь Парламентын ордон болоод Зэвсэгт хүчний удирдах байрны ойролцоо болсон байна.
Турк улсын Засгийн газар санаатайгаар зохион байгуулсан гэмт халдлагыг террорист халдлага гэж үзжээ.
Хотын оршин суугчдын ярьснаар дэлбэрэлт маш хүчтэй байсан учир хотын бүхий л хэсэгт сонсогдсон байна. Хохирогчдын дунд энгийн номхон иргэд олон байгаа юм. Одоогоор уг халдлагыг хаанаас зохион байгуулсан нь тодорхойгүй байна. Дэлбэрэлтийн дараа нийслэл хотод аюулгүйн хүчнийхнийг тараан байршуулж, харуул хамгаалалтыг өндөрүүлжээ.
Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Азербайжан улсад айлчлах ёстой байсан ч улс орондоо үүссэн онц байдлын улмаас айлчлалаа цуцалсан байна. Мөн Ерөнхийлөгч Ахмет Давутоглу Европын зорьж буй цагаачдын асуудлаар Брюсселийг зорих ёстой байсан ч хойш тавьжээ.
Ойрын саруудад Турк улс энэ мэтчилэн зохион байгуулалттай томоохон хэмжээний халдлагын бай болох нь нэмэгдэж байна. Террористууд дахин халдлага төлөвлөж байж болзошгүй тул аюулгүй байдлаа өндөржүүлэн хамгаалах шаардлагатай байгаа юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)