АСЕАН-ы чуулга уулзалтад оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулах үеэр ингэж хариулжээ. Тэрээр цааш нь "Бүгд Найрамдахчуудын Намаас нэр дэвшиж байгаа Дональд Трампыг америкчууд Ерөнхийлөгчөөрөө сонгохгүй байх, учир нь энэхүү алба бол маш чухал алба, тиймээс ч би Америкийн ард иргэдийн сонголтонд итгэж байна" гэж хариулсан байна. Харин үүний хариуд Дональд Трамп "Эх орондоо маш их хор хохирлыг учруулсан Ерөнхийлөгчөөр өөрийгөө шүүмжлүүлсэн нь харин ч магтаал шиг санагдлаа" гэж хэлсэн байна. Дональд Трампын хувьд рейтингээрээ нам дотроо тэргүүлсээр байгаа бөгөөд мужуудын урьдчилсан сонгуульд нэг ялалтыг байгуулаад байгаа юм. Ирэх бямба гаригт явагдах Өмнөд Каролина мужийн урьдчилсан сонгуульд ч тэргүүлэх магадлал өндөр байгаа билээ. Энэ дашрамд нэр дэвшигч Дональд Трампын кампанит ажлынхаа үеэр үргэлж ярьж, хэлж байгаа гурван гол санааг нь хүргэе. Тэрээр нэгдүгээрт АНУ-д амьдарч байгаа бичиг баримтгүй 11 сая цагаачдыг хөөж гаргах, хоёрдугаарт Мексик Америкийн хилийн дагуу хана босгох болон мөн гуравдугаарт АНУ-д муслим шашинтнуудыг нэвтрүүлэх явдлыг зогсоох хэрэгтэй гэсэн саналуудыг дэвшүүлж байгаа юм.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)