Францын парламент өчигдөр буюу өнгөрсөн Мягмар гаригт хуралдаж, улс даяар онцгой байдал зарласан хэвээр байх эсэхийг шийдлээ. Өнгөрсөн 11-р сард Парис хотноо халдлага гарсны дараа Францын эрх баригчид улс даяар онцгой байдал зарласан юм.
Тэгвэл онц байдлыг дахин 3 сараар сунгах шийдвэрийг Францын эрх баригчид гаргаад байна. Тус улсын дотоод хэргийн сайд террорист бүлэглэлүүдээс ирэх аюул занал хэвээр байгаа учир сонор сэрэмжтэй байх нь зөв болохыг мэдэгдсэн юм.
Онцгой байдал тогтоосон хэвээр байгаатай холбоотойгоор Францын хүчний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд байж, тогтмол хяналт шалгалтыг явуулсаар байгаа юм.
Өнгөрсөн Мягмар гаригт гаргасан шийдвэрийн дагуу ирэх 5-р сарын 26-ныг хүртэл Франц улс даяар онц байдал зарласан хэвээр байх юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/