УДЭТ-ын уран бүтээлчид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 27,28-нд “Чөлөөт хос” инээдмийн жүжгээр бэлэг барина. Италийн жүжгийн зохиолч, найруулагч, зураач, улстөрч, Нобелийн шагналт Дарио Фогийн тус бүтээлийг УДЭТ “Долоон өөр найруулагч, долоон өөр жүжиг” төслийн хурээнд 2014 онд анх толилуулж байжээ. Найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, туслах найруулагчаар Ч.Түвшин, зураачаар Б.Мягмарсүрэн, хөгжмийн зохиолчоор Ж.Энхбаяр ажиллаж, гол дүрд жүжигчин Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, ГДөлгөөн- Аюуш тоглох аж.