Азийн хатан хаан ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ бие даасан тоглолтоо энэ сарын 26-нд Буриад Улсын Улаан-Үд хотноо хийх гэж байна. Тэрбээр 2015 оны Хөгжим бүжгийн коллежийн “Шилдэг уран бүтээлч багш”-аар шалгаран ийнхүү тоглолтоо хийх эрхээр шагнуулсан байна. Түүний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Буриад Улсын Соёлын яам, филармони оролцох бөгөөд Монгол талын зохицуулагчаар Хөгжим бүжгийн коллежийн гадаад харилцааны албаны дарга, төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн ажиллах гэнэ. Тоглолтод ятгачин Ч.Мөнх-Эрдэнээс гадна ардын язгуур урлагийн “Алтай” хамтлаг оролцох юм байна.
Сэтгэгдэл (1)