Португал улсын төвийн бүс тэр чигтээ үерт автаад байна. "Ассошиетэд Пресс" агентлагийн дамжуулснаар өчигдрөөс буюу өнгөрсөн Ням гаригаас нөхцөл байдал нилээд хүндэрч эхэлсэн байна. Одоогоор хүний амь нас эрсдсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөөгүй байгаа ч ор сураггүй алга болсон хүмүүс байгаа юм. Байгалийн гамшиг тохиосонтой холбоотойгоор Португал улсын эрх баригчид онцгой байдал зарлаж, аюулын түвшнийг улаан буюу хамгийн аюултайгаар тогтоон зарлаад байна.
Албаны хүмүүс үер усны аюул дээр далайн хүчтэй түрлэг нэрмээс болох вий хэмээн сэрэмжилж, ард иргэдэд анхааруулга өгсөөр байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/