Дэлхийн 26 оронд тархаад байгаа Зика вирусын халдвар ОХУ-д илэрчээ.
Вирусын халдвараар өвчилсөн хүн эмэгтэй бөгөөд Доминиканы Бүгд Найрамдах улсад амарч, нутагтаа ирээд халдвар авснаа мэджээ. Халдвар тээгчийг тусгаарлан эмчилгээ хийж байгаа аж.
Түүнчлэн БНХАУ-д ч Зика вирусын хоёр тохиолдол илрээд байгаа юм. Тус улсад бүртгэгдсэн анхны Зика вирусын халдвар авагч 34 настай эрэгтэй бөгөөд Венесуэль улсад ажиллаж байгаад нутагтаа ирсэн байна. Анхны тохиолдол долоо хоногийн өмнө бүртгэгдсэн бол II тохиолдол өнгөрөгч баасан гаригт илэрсэн юм.
Вирусаар өвчилсөн иргэн мөн Венесуэль улсаас ирсэн бөгөөд вирусын шинж тэмдэг илрэхээс 12 долоо хоногийн өмнө шумуулаар халдварладаг өвчнөөр өвчилж байсан хүнтэй бэлгийн хавьталд орсон байжээ.