Австралийн цагдаа нар Хятадын эх газар болон Хонконгоос ирсэн усан онгоцнуудаас тэрбум австрали доллар буюу 700 сая ам.долларын үнэ өртөг бүхий хууль бус мансууруулах бодис илрүүлсэн байна. 720 литр хэмжээтэй шингэн чанарын метамфетаминыг гелин хэлбэртэй хөхний даруулганд нуусан байжээ. Мөн 2 кг талстажсан хэлбэртэй мансууруулах бодис илрүүлсэн байна.
Энэ хэрэгт холбоотой Хятадын 1, Хонконгийн 3 иргэнийг баривчлаад байгаа юм. Ирэх сард шүүх хурал нь болох бөгөөд ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)