Шумуулаар дамжин тархдаг “Зика” вирусийн халдвар Латин Америк болон Карибын тэнгисийн 26 орон, бүс нутаг, Номхон далайн бүс нутгийн 5 орон, Азийн Таиланд, Мальдив болон Африкийн Кабо-Верде улсад тархаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага баасан гарагт мэдэгдэв.
Одоогийн байдлаар “Зика” вирусийн халдвар Бразилд хамгийн их тархаад байна. Тус улсад нийт 1.5 сая хүн халдвар авчээ. Харин Колумб улсад 25000 гаруй хүн халдвар авсан бол Кабо-Вердед халдвар авсан 7000 тохиолдол илэрчээ.
“Зика” вирусийн вакциныг яаралтай гаргахаар ДЭМБ-ийн эрдэмтэд ажиллаж байна.