Хайр бол хүмүүсийн харилцааны эрхэм эрдэнэ бөгөөд гэрлэлт нь түүний биелсэн хүрээ юм.
Хайрласан хүндээ хайраа яаж илчлэх вэ гэж олон охид хөвгүүд боддог. Үүнд хүрч болохгүй хязгаар саад гэж үгүй. Эрэгтэйчүүд хайртынхаа хайр итгэлийг яаж олж авч байсан тухай сонирхолтой түүхүүд байдаг.
- Гонконгийн Вей-Вей хэмээх залуу орон нутгийн сонины бүтэн нүүрэн дээр “Хайрт Ман-Ман. Би чамд хайртай” гэсэн захиа бичиж сэтгэлээ илчилжээ.
- Английн Бригтон хотын механикч залуу, 24 настай Билл Смит хайрт найз Жендээ бас ийм ил тод аргаар хайраа илчилжээ. Тэрээр зарлал наадаг багана дээр хайртай тухайгаа бичээд Женийг дагуулан авчирчээ. Үүнийг харсан Жен ихэд гайхан асуухад Билл “Би маш ичимтгий “ гэж нэрэлхүү янзтай хэлжээ. Жен ч түүнтэй гэрлэхээр зөвшөөрчээ.
Хайртынхаа сэтгэлийг эзэмдэхийн тулд эцэс төгсгөлгүй уран арга, санаа сэддэг эрчүүд олон бий.
- Лондонгийн театрын ажилчин Уйльямс бөгөөд тэрээр сувилагч бүсгүй Карон Пирес гэгчид ухаангүй дурлажээ. Бүсгүй түүний эргүүлэхийг маш удаан хугацаанд огт тоодоггүй байв. Аргаа ядсан Пол давхар автобусны хоёр талд “Карон, би чамд зүрх сэтгэл, биеэ зориулж байна” гэж том гэгчийн үсгээр бичжээ. Үүнийг харсан зөрүүд зантай гоо сайхан яах ч аргагүй бууж өгчээ.
- Берлины засварчин Манфред Милькау хайртай хүүхнийхээ амьдардаг сууцны хаалганаас орцны үүд хүртэл гоё сайхан сарнай, цахирмаа, хонин зангуу цэцэг дэвсэж байжээ. Энэ тун өвөрмөц биш ч гэсэн найдвартай арга юм. Энэ мэт сонирхолтой аргаар хайраа илэрхийл байсан түүх олон бий.
Та ч гэсэн хайртай бүсгүйгээ өөртөө татахын тулд иймэрхүү арга хэрэглээд үзэж болох юм.
Эцэст нь хэлэхэд сэтгэл зүйн хувьд таарч нийцнэ гэдэг ханилсан хоёр хүний үзэл бодол, хүсэл сонирхол, оюун санааны түвшин ойртон нягтрана гэсэн үг юм. Тийм ч учраас “Хайртай болно гэдэг бие биерүүгээ харах бус, харин нэг зүг харахыг хэлнэ” гэсэн өвөрмөц хэллэг ч байдаг гэдгийг санах хэрэгтэй.