Хятадад Зика вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос мэдэгдсэнийг BBC агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын зүүн өмнөд нутгийн Зянси мужийн 34 настай оршин суугч тус вирусын халдвар авсан нь тогоогдсон байна. Түүнд нэгдүгээр сарын 28-нд Венесуэл улсад байхад нь халуурах, толгой өвдөх, эргэх шинж тэмдэг илэрчээ. Хоёрдугаар сарын 5-нд эх орондоо ирснийх нь дараа тусгаарласан байна. “Зика” вирусын халдвар авсан эрэгтэйн биеийн байдал сайжирч байгаа аж. Өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн Бразил улсад бүртгэгдэж байсан “Зика” вирусын халдвар хурдацтай тархаж, одоогийн байдлаар 20 улсад халдварын тохиолдол бүртгэгдээд буй юм байна.