Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, vсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгvй байна.
Хээ чимгийн байдлаар хvний дvрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хvнд голчлон барина.
Хадгийг барих хvн рvvгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хvн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой.
Хадаг барьж золгох ёсон
Өндөр настан буюу нутаг усандаа нэртэй хvмvvст хадаг барьж золгох ёстой байдаг. Дvv хvн хадгаа гаргаж амыг нь золгох хvн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хvний хоёр гар дээр тавьсны дараа золгоно.
Хадаг авч байгаа хvн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно.Хадаг тавьж буй хvн хадгаараа бvх хурууг нь бvтээж болохгvй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина.
Хадагтай золгох ёсон
Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хvндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дvv хvн нь ахмаддаа хадгаа бvр мөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хvнд өгдөггvй, ямагт өөртөө авч байдаг.
Ямар ч насны хvнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг vзvvрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хvн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та "энэ хvн намайг ихэд хvндэтгэж байгаа юм байна" гэж бодоорой.
Хадаг барихад хэлэх үг нь:
«Цаглашгүй урт наст ариун хадаг»
«Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг»
«Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг»