Америкийн Колорадо мужийн Брекенриж хотод өнгөрсөн сарын 26-нд эхэлсэн “Будвэйзер” цасан сийлбэрийн олон улсын уралдаанаас Монгол уран бүтээлчид шагнал авчээ. 26 дахь удаагаа эохион байгуулж буй уралдаанд АНУ, Монгол, Англи, Франц, Украин, Герман, Швейцарь, Канад, Эстоны 16 баг оролцжээ, Баг тус бүр дөрвөн хүнтэйгээр 3.6 метр өндөр, шоо хэлбэртэй 20 тонн дасаар 65 дагийн дотор уран бүтээл туурвисан байна. Уралдаанд манайхаас хоёр баг “Арслан ба эрвээхий”, “Аз жаргалтай гэр бүл” бүтээлээр өрсөлдлөө. АНУ-ын Вермонт мужийн баг алт, Швейцарийнх мөнгө, Колорадогийн Лаулэнд хотынх хүрэл медаль хүртсэн аж. Брекенриж хотын баг “Үзэгчдийн сонголт”, Ц.Батмөнх, А.Очирболд, ЛАмарсанаа, ОАлтанбаяр нар “Арслан ба эрвээхий”-гээрээ “Хүүхдийн сонголт” шагнал авсан байна. Наадам энэ сарын 7 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (2)