"Галзуу хурд” киноны наймдугаар ангийн зураг авалт эхэлжээ. Киноны зураг авалт АНУ, ОХУ, Исланд, Куба Улсад болох гэнэ. Найруулагч Ф.Гэри Грей шинэ киноныхоо талаар хэлэхдээ, ирэх оны дөрөвдүгээр сард үзэгчдэд хүрнэ. Шинэ ангид өмнөх ангиудад гарч байгаагүй сонин, содон үйл явдлууд өрнөнө. Тиймээс сэтгэл догдолж байна хэмээн “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Харин Москвагийн удирдлагууд шинэ ангийн зураг авалтыг Орос улсад хийх зөвшөөрөл хараахан олгоогүй байгаа гэнэ. Сонирхуулахад, “Галзуу хурд 7” зөвхөн Америкаас 300 сая ам.долларын ашиг олсон бол олон улсаас 1.4 тэрбум ам.доллар олжээ.