ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг авилгад өртсөн хэмээн өрнөдийн орнууд тэр дундаа АНУ-ын Засгийн газар өнгөрсөн 7 хоногт буруутгасан юм. Энэ мэдэгдлийг Кремлийн ордон ор үндэсгүй суртал ухуулга хэмээн няцаасан. Харин эсрэгээрээ Путиныг авилгачдын эсрэг тэмцэж буй харуулсан хүүхэлдэйн кино олон нийтийн цахим сүлжээнд хурдацтай тархаж, олон хүнд хүрсээр байна.
Богино хэмжээний хүүхэлдэйн кинонд Путин авилга авсан эрх баригчийг Кремлийн ордны шал цөмлөн унагаж, бусад авилгачдыг хөрөө, галт зэвсгээр хөнөөж, нохойд чирүүлэх зэргээр устгаж байгааг харуулсан байна. Энэ хүүхэлдэйн киног Бүх Орос Ард түмний фронт Ютуб сувгаар олон нийтэд цацжээ.
Олон улсын авилгын ил тод байдлыг харуулсан индексээр ОХУ 168 орны сүүл хэсэгт ордог байна. Эдийн засгийн хүнд үед Засгийн газар авилгын эсрэг тэмцэхээр ажиллаж байна. Өнгөрөгч 7 хоногт Ерөнхийлөгч Путин Засгийн газрын гишүүдтэй хуралдаж авилгын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг үүрэг даалгавар болгосон юм.
/UBS/
Сэтгэгдэл (2)