2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдахчуудын Намаас нэр дэвшигчдийн дундах анхны санал хураалт өчигдөр Айова мужид явагдлаа. Энэхүү санал хураалтаар тус намаас нэр дэвшигч, сенатч Тед Круз ялалт байгуулаад байна. Тэрээр Айова мужийн нийт сонгогчдын 28 хувийн саналыг авснаар ялалт байгуулсан бөгөөд хоёрдугаар байрт Дональд Трамп орж, түүний араас Марко Рубио жагссан байна. Тед Круз ялалт байгуулсныхаа дараа дэмжигчиддээ хандан "Энэ үдэш эрэлхэг консервативчуудын ялалтын үдэш байлаа" хэмээн хэлсэн байна. Нэр дэвшигч, бизнесмен Дональд Трамп хоёрдугаар байранд орсон нь нэр төрийн хэрэг байлаа гээд Тед Крузд баяр хүргэсэн байна. Айова муж дахь Ардчилсан Намын нэр дэвшигчдийн дундах анхны санал хураалтын дүн хараахан гараагүй байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/