Австралийн Брисбэйн хотын ойролцоох зам дээр 17 имжийг дайран зугтсан хэрэг гарсан байна. Хэргийн газарт замын хажуугийн зүлэг шороон дээр автомашины дугуйны хээ үлдсэн байна. Хэрэгтнийг эрэн сурвалжлах ажлыг орон даяар эхлүүлжээ.Австралийн амьтдын эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч Майкл Бэатти хэлэхдээ "Замын хажууд хооллож байсан амьтдыг урсгал сөрөн эргэн ирж дайрсан болох нь дугуйны мөрөөр нь харагдаж байна" гэжээ.
Имж ерөнхийдөө зам дээр явах нь элбэг бөгөөд автомашинууд ч тэднийг тойроод гардаг тул тээврийн хэрэгслээс огт айдаггүй ажээ. Амьтан хамгаалагчдыг хэргийн газар ирэхэд 16 имж аль хэдийн үхсэн байсан бол амь тавьж байсан нэг имжийг зовоохгүйн үүднээс буудан хороосон байна.
/UBS/
Сэтгэгдэл (2)