Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их “Болор цом” наадам “Соёлын төв өргөө”-нд өнөөдөр 18.00 цагт болох гэж байна.
Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохиогдож ирсэн уг наадам энэ жил Улаанбаатар хотод болж буй юм.
“БОЛОР ЦОМ -33” наадмын эхний шатанд шалгарсан яруу найрагчид: Б.Алтанхуяг, М.Амархүү, Н.Батболд, Б.Батсайхан, Б.Баттулга, Л.Батцэнгэл, Б.Батхүү, Т.Баянсан, Б.Болорцэрэн, Б.Буянбадрах /Ховд/, М.Билэгсайхан, Л.Ганзул, Д.Гансүрэн /Хэнтий/, Э.Гантулга, Ц.Гончиг /Хөвсгөл/, Ч.Дамдиндорж, Н.Мөнхбаяр, Н.Минжинсайхан, С.Начин, П.Нямлхагва, М.Отгонбаяр, Б.Тогмид /Өвөрхангай/, Ай.Төмөр-Очир, Д.Түвшинцэцэг, Б.Чулуунцэцэг, М.Уянсүх, С.Ууганбаяр, Ч.Ууганбаяр, О.Цэнд-Аюуш, Ц.Эрдэнэбаатар, О.Эрдэнэбүрэн, Э.Уран -ӨМӨЗО, Т.Энххад-ӨМӨЗО.
Сэтгэгдэл (1)